Саудын Арабд хүний эрхийн хамгаалагч эмэгтэйг цаазалжээ
Засгийн газрыг эсэргүүцэх арга хэмжээнд оролцсон Эсра Аль-Хомгам гэдэг эмэгтэйг Саудын Арабд цаазалжээ. “Дейли мэйл” сонинд ингэж бичсэн байна. Түүнийг Катиф хотод болсон жагсаалд оролцож байгаад, баривчлагдсаныг ийнхүү мэдээлжээ. Тэрээр өнгөрсөн жилүүдэд цаазын ял сонссон анхны эмэгтэй аж.
Эсэргүүцлийн арга хэмжээнд оролцсон хүний эрхийн хамгаалагч олон арван эмэгтэй ял сонсохоор хүлээж байгаа ажээ.
29 настай Эсраг “эрх баригчдад захирагдаагүй” гэсэн шалтагаар 2015 онд нөхөр болон дөрвөн эмэгтэйн хамт баривчилсан байна. Ялыг наймдугаар сарын 20-нд ёсоор гүйцэтгэжээ.
“Amnesty International” байгууллагын мэдээлснээр 2017 онд Саудын Арабд 146 хүнийг цаазласан байна. Хүн амины хэрэгтэй долоон эмэгтэйг 2015 оноос хойш цаазлажээ.
Зам тээврийн осол гаргасан 45 настай жолоочид оноосон цаазаар авах ялыг 2017 оны 12 дугаар сарын сүүлчээр ёсоор болгосон байна.
Тэрээр 2013 онд согтуугаар машин барьж, цагт 200 орчим километрийн хурдтай давхиж явахдаа долоон хүн сууж явсан өөр нэг машиныг мөргөжээ. Тэд бүгд нэг айлын хүмүүс байсан аж. Тэндээс ганц охин нь л амьд гарсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ