Бие давхар сайд амаржих газар руу унадаг дугуйгаар очжээ

Шинэ Зеландын эмэгтэйчүүдийн хэрэг эрхэлсэн сайдын хэлснээр, тэрээр машинд багтах зайгүй байсан учир амаржих газар руу унадаг дугуйгаар очжээ. 

Ногоон намын төлөөлөгч Жули Жентер саяхны ням гарагийн өглөө нөхрийнхөө хамт унадаг дугуйгаар явж буй гэрэл зургуудаа  “Инстаграм”-д тавьсан байна. Тус орны ерөнхий сайд Жасинда Ардерн  Жулигийн хувьд үлгэр дууриал  болсон байхыг үгүйсгэх аргагүй юм. Учир нь Жасинда Ардерн ажлаа хийхийн сацуу хүүхэд төрүүлэхээс төвөгшөөгөөгүй дэлхийн хоёр дахь эмэгтэй удирдагч болжээ.  Дашрамд дурдахад, Жули, Жасинда хоёрын аль аль нь Окленд хотын жирийн  нэг эмнэлэгт  амаржсан байна. 

Тээврийн сайдын туслахын үүргийг давхар гүйцэтгэдэг 38 настай Жентер унадаг дугуйгаар явахдаа нугасгүй нэгэн аж.  1970 онд Шинэ Зеландын парламентын гишүүн эмэгтэй албан тушаалаа хашиж байхдаа анх хүүхдээ төрүүлжээ. Мөн өөр нэг улс төрч эмэгтэй 1983 онд ажлынхаа өрөөнд шууд хүүхдээ хөхүүлж байсан аж.

2016 онд Австралид өөрчилсөн хууль тогтоомжид  арламентын гишүүн эхчүүдэд хүүхдээ Төлөөлөгчдийн танхимд хөхөөрөө хооллох юмуу угжихыг зөвшөөрчээ.

Мөн саяхан Швед, Италиас Европарламентад сонгогдсон эмэгтэй гишүүд хүүхдээ тэвэрчихээд саналаа өгч байсан нь дэлхий нийтийн анхаарлыг татсан юм.

С.Инда

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин