ХЗХ-дод 8.3 тэрбум төгрөгийн чанаргүй зээл байна
Хадгаламж зээлийн 289 хоршоо хоёрдугаар улиралд үйл ажиллагаа явуулжээ. Хоршоодын салбар нэгжийн тоо өнгөрсөн оноос 18-аар нэмэгдсэн бол гишүүдийн тоо 20.7 хувиар өсөж 61 177-д хүрсэн байна.
Салбарын нийт цэвэр ашиг 1.1 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 30.6 хувиар буурсан байгаа бол нийт орлого 37.4 хувиар өсч, 19.3 тэрбум төгрөг буюу сүүлийн 10 жилийн хамгийн өндөр түвшинд хүрсэн байна.
Мөн салбарын нийт зээл өнгөрсөн оноос 27.2 хувиар буюу 26.1 тэрбум төгрөгөөр өсч 134.1 тэрбум төгрөгт хүрсэн байна. Нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хувь өнгөрсөн оны мөн үеэс 1.6 пунктээр өсч, 6.2 хувьд хүрснээр нийт чанаргүй зээлийн хэмжээ 8.3 тэрбум төгрөг болов.
Хоршоодын нийт хадгаламж өнгөрсөн оныхоос 51.6 хувийн өсөлттэй байгаагийн 97.0 хувийг хугацаатай, 3.0 хувийг хугацаагүй хадгаламж бүрдүүлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ