Горбачевын тухай баримт бичгийг нийтэд ил болголоо
Михаил Горбачевын төрсөн өдрөөр АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын архивын удирдлага хуучин ЗХУКН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга нэлээд сонин бэлэг барьжээ. 1984-оос 1991 онд зөвлөлтийн удирдагчийн явуулж байсан үйл ажиллагаанд хамааралтай 14 нууц баримт бичгийг нийтэд дэлгэсэн байна. Мөн тэрээр түүнд мэндчилгээ дэвшүүлж гарын үсгээ зурсан нууц баримт бичгүүдийн хамт хавсаргажээ.
Тийнхүү Михаил Горбачевын үйл ажиллагаанд ямар нууц агуулж байсан вэ?
Тухайн баримт бичгүүдэд Рейгантай харьцаж байсан захидал, Рейган Тэтчер хоёр болон Буш, Коль нарын өгсөн баримтууд, Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар Горбачевын явуулж байсан үйл ажиллагаанд өгсөн дүн шинжилгээ зэрэг баримтууд байжээ.
Горбачевын үйл ажиллагааг эрсдэлтэй, гэхдээ ашигтай хэмээн үнэлж байгааг баримт бичигт цохон заасан байна. Ерөнхий нарийн бичгийн дарга өөрийн танил хүмүүсийг чухал чухал албан тушаалд маш түргэн дэвшүүлж, сүүлд нь тэднийг тусгаарлахад хүрнэ гэдгийг тэмдэглэсэн байна. Горбачевын үйлдэл нь түүний өгсөн амлалтаас зөрсөн.
-Тодруулвал, “Дэврүүн санаа зорилго нь Горбачевыг овоо хараанд оруулна... Тэр өөрийгөө зөв гэдгийг байнга нотлох хэрэгтэй болно... Түүний гаргасан аливаа алдаа сөрөг хүчнийг нэгдэн нягтрахад хүргэж, өөрт нь цохилт болно” гэж тэмдэглэжээ.
Михаил Горбачевыг ЗСБНХУ-ын ерөнхийлөгч болчихсон байсан тэр үеийн баримт бичгээс үзвэл, өөрсдийнх нь төлөвлөгөө аажмаар биелж эхэлж байгааг АНУ ойлгож эхэлсэн байна. Ийм “амжилт гаргасан” Горбачевыг удахгүй түлхэн унагааж, үүний дараа өөрсдөд ашигтай эмх замбараагүй байдал үүснэ гэдгийг тэд мэдэж байжээ.
Харин цаашид төлөвлөгөө ёсоор хэд хэдэн арга зам байсан бөгөөд КГБ-гийн хуучинсаг үзэлтнүүд засгийн эрхэнд гарч, эцэст нь өөрсдийн байр суурийг демократуудад өгч, тэд Зөвлөлт Холбоот Улсыг бие даасан улсуудын холбоо болгох зам байсан гэнэ. Гэвч Горбачев Лениний дэглэмийг нурааж, түүний оронд огт биелэхгүй хямралын эсрэг хөтөлбөрөөс өөр юу ч үлдээгээгүйг шинжээчид маш сайн ойлгож байжээ.
Эцсийн бүлэгт Горбачев хуучинсаг үзэлтнүүд болон шинэтгэгчдийг хооронд нь муудалцуулахыг оролдсон ч, аль аль нь түүнд итгэдэггүй байсан юм. Хэрвээ тэдний аль нэг нь засгийн эрхэнд гарсан ч гэсэн, улс орныг хямралаас гаргах боломжгүй болно. Тиймээс “Горбачев огцрохоос өөр аргагүйд хүрэх болов уу” гэсэн дүгнэлтийг АНУ хийсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ