Асадын гэргий хорт хавдартай болжээ

Сирийн ерөнхийлөгч Башар Асадын гэргий Асма Башар хорт хавдар өвчнөөс болоод  Дамаск хотод  эмнэлэгт хэвтсэн тухай Төрийн тэргүүний Тамгын газар өөрийн нэрийн Твиттер хуудаснаа жиргэжээ.

 

Шинжилгээний явцад түүнийг  хөхний хорт хавдартай болсныг илрүүлжээ. Харин хавдрыг эрт үе дээр нь илрүүлсэн байна.

 

Ийнхүү Ерөнхийлөгчийн гэргий эмнэлэгт эмчилгээ хийлгэж эхлэсэн байна.  Эмнэлэгт авсан гэрэл зурагнаас харахад тэрээр дусал бүхий эмчилгээ хийлгэж,  хажууд  нь түүний нөхөр байсан юм.

Сирийн Ерөнхийлөгчийн гэргий наймдугаар сарын 11-нд 43 нас хүрэх ажээ. Асма Фаваз аль-Ахрас Лондон хотод төрж тэндхийн дунд сургуулийг төгсөж, компьютерийн технологи, францын утга зохиолын мэргэжлээр Лондонгын Их Сургуулийн хатан хааны коллеж төгссөн аж.

Тэрээр “Дойче Банк” болон JPMorgan Chase компанид ажиллаж, сүүлд нь эх орондоо эргэн иржээ.

Башар Асад 2001 онд Асматай гэрлэсэн байна. Мөн тэр жилдээ хүү Хафез, 2003 онд охин Зейн, 2004 онд хоёр дахь Карим хүүгээ төрүүлжээ.

Түүнчлэн, тэрээр 2006 онд нэгэн ярилцлагатаа “Манай нөхөр, маш тайван, хянуур, эелдэг, даруу хүн” хэмээн дурджээ.

 

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин