Анжелина Жоли Брэд Питтээс хүүхдийн мөнгө авч чадахгүй байна

Холливудын нэрт жүжигчин  Анжелина Жоли  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ  Брэд Питтийг  өөрийн хүүхдүүдэд  хүрэлцэх хэмжээний мөнгө өгөхгүй байна гэж  буруутгажээ.

Питт хүүхдийн мөнгө төлөх үүрэгтэй. Өнөөдрийн байдлаар, тэр салсан цагаас хойш олигтой мөнгө өгөөгүй” гэж  Жолигийн өмгөөлөгчийн мэдэгдэлд дурдсан байна.

Жоли  хэдий хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа нь Лос-Анжелес хотын дээд шүүхэд өгсөн өргөдөлд тодруулаагүй байна.  Тэр Питтээр  хүүхдийн мөнгө төлүүлэх шүүхийн захирамж  гаргуулах бодолтой байгааг өргөдөлдөө мөн дурджээ.

Салсныхаа дараа Питт, Жоли хоёр ямар тохиролцоонд хүрсэн нь тодорхойгүй байгааг телевизийн NBC суваг тодруулан тайлбарласан байна. Гэхдээ “Брэд хүлээсэн үүргээ биелүүлсэн” гэж Питтэд ойр байдаг учрыг мэдэх хүн хэлснийг телевизийн суваг иш татан дурджээ.

Жоли Питтээс салах өргөдөл гаргасан нь 2016 оны намар тодорхой болж, үүнийгээ “эвлэрэхийн аргагүй зөрчилтэй холбоотой” хэмээн тайлбарлаж байсан юм.  Ингэхдээ тэр зургаан хүүхдээ  өөрт нь үлдээхийг шүүхээс хүссэн байдаг.

С.Инда


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин