Тимошенко Украиныг эдийн засгийн дампуурлаас хэн аврахыг хэлэв

Хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа иргэд эх орон руугаа  мөнгө шилжүүлж байгаа Украинчууд улсынхаа эдийн засгийг аварч байна хэмээн Украины улс төрийн “Батькивщина” намын тэргүүн Юлия Тимошенко  өөрийн Фэйсбуут хуудаснаа бичжээ.

-“Энэ бол үндэсний эдийн засгийг  живүүлчихгүй  тогтоож  байгаа яг тэр хүчин юм. Улс хоорондын “шинэтгэл”-ийг хайхралгүйгээр гэр бүл, улс орныхоо талаар үнэхээр санаа тавьж байгаа жирийн хүмүүс билээ” гэж тэр дурдсан байна.

“Украины улсын  өнөөгийн удирдлага, зохицуулалтыг сайжруулахын тулд хэн ч, ямар ч оролдлого хийхгүй байгаа бөгөөд энэ талаар дуртайгаараа тайлбарлаж байна” гэж Тимошенко хэлжээ.  “Эрх баригчид өөрсдөө баян тансаг аж төрж, харин жирийн хүмүүсийн байдал улам бүр дордож байгааг тэд огт тайлбарлаж чадахгүй байгаа юм. Бүх зүйл сайн сайхан  байна хэмээн телевизээр ярьдаг атлаа ард иргэдийн хөргөгч бараг хоосон шахуу  байдаг нь юуны учир билээ” хэмээн улс төрч мэдэгдсэн байна.

Улс орон дараачийн дөрвөн  жилд 27 тэрбум ам. доллар төлөх ёстой гэж Украины ерөнхий сайд Владимир Гройсман тавдугаар сарын эхээр хэлсэн юм. Тухайн улсын өрийг дарахын тулд Украинд гаднын дэмжлэг хэрэгтэй гэж тэр тэмдэглэжээ.

С.Инда


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин