Путин Орост оффшорын бүс байгуулахыг дэмжлээ

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин  Приморын хязгаарын Русский арал болон Калининград мужийн Октябрский аралд оффшорын бүс байгуулах тухай багц  хуульд  гарын үсэг зурсан байна.  Эдгээр баримт бичиг  эрх зүйн мэдээллийн албан ёсны порталд нийтлэгджээ.

Гадаадад бүртгэлтэй компаниуд оффшорын бүсийн хуулийн этгээд байж болно.  Харин, хууль тогтоомжийн дагуу  мөнгө санхүүгийн зээл болох зээлийн бус байгууллага, түүнчлэн  төлбөрийн системийн операторууд хуулийн этгээд байж болохгүй юм.

Үүнээс гадна,  бүс нутагт бүртгүүлснээс хойш хагас жилийн дараа Орост  50 сая рублийн хөрөнгө оруулалт оруулах хэрэгтэй болно. Хөрөнгө оруулалт гэдгийг Оросын компаниудын дүрмийн хөрөнгө, сан юм уу эд хөрөнгөнд оруулах  хөрөнгө  гэж ойлгоно. Компани 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс өмнө байгуулагдсан байх ёстой бөгөөд энэ нь бүртгүүлэх бас нэг болзол  ажээ.

Тусгай бүсүүдэд Олон улсын компаниудад  татвар ногдуулах онцгой тариф  тогтоох бөгөөд  энэ нь ногдол ашгийн хэлбэрээр Олон улсын компанийн олсон орлогод тэг хувь, ногдол ашиг олгох үед хувьцаат компани байсан олон улсын пүүсийн хувьцаагаар  ийм ногдол ашгийн хэлбэрээр гадаадын хуулийн этгээдийн олсон орлогод таван хувь байна.

Орост оффшорын тусгай бүс байгуулахаар төлөвлөж байгаа нь дөрөв дүгээр сард тодорхой болсон юм. Засгийн газар энэ аргыг  хориг арга хэмжээнд орсон Оросын олигархууд болон тэдний компаниудыг дэмжих арга хэмжээ гэж үзэж байгаа  ажээ.

                                                                                                        С.Инда


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин