Венесуэлд ерөнхийлөгчийг үг хэлж байх үеэр дэлбэрэлт болжээ
Боливарын үндэсний Гварди байгуулагдсаны ойн баяр ёслол дээр Каракас хотод Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мардурог үг хэлж байхад дэлбэрэлт болжээ. Болсон үйл явдлын талаар “El Observador” сонинд ингэж бичсэн байна.
Төрийн тэргүүний үгийг шууд нэвтрүүлж байсан байна. Ерөнхийлөгч Мадуро хэлж байсан үгээ тасалж, дээшээ харж байгаа нь YouTube-д тавигдсан телевизийн кадраас харагдаж байна. Түүний гэргий Килия Флорес ч мөн тус парадад оролцож байжээ. Дэлбэрэлтийн дараа талбайг бүхэлд нь харуулахад цэргийн албан хаагчид тал тал тийшээ гүйж байгаа нь харагдсан байна.
Дэлбэрэлт болсон газраас Ерөнхийлөгчийг аюулгүй газарт хүргэхээр тэр даруй холдуулсан байна. Тус орны удирдагчийн амь насанд халдахаар санаархсаныг Венесуэлийн холбоо, мэдээллийн сайд Хорхе Родригес хэвлэлд дурджээ.
Халдлага үйлдэгсэд тэсрэх бодис бүхий дрон хэрэглэсэн байна. Тэсрэх төхөөрөмж Мадурогийн үг хэлж байсан тавцангийн ойролцоо дэлбэрсэн бөгөөд Гвардийн зургаан офицер шархдсан ч, Ерөнхийлөгч халдлагад өртөөгүй байна.
2018 оны тавдугаар сард дээд албан тушаал сонгогдох сонгуулиар Мадуро 68 орчим хувийн санал авч сонгогдсон байна. Ерөнхийлөгчийн 2013 оны өмнөх сонгуульд өрсөлдөгчөөсөө нэг хувийн илүү санал авснаар ялалт байгуулж байсан юм. Одоогоор улс орнуудад эдийн засгийн хямрал гүнзгийрч байгаа нөхцөлд түүний нэр хүнд унаж байгаа гэнэ.
Харин Венесуэлийн зэвсэгт бүлэглэл Ерөнхийлөгчийн амь насанд халдах гэсэн ажлыг зохион байгуулснаа хүлээн зөвшөөрчээ.Гэм буруутай этгээдүүдийн заримыг саатуулсан бөгөөд тэднийг Колумб улс чиглүүлдэг, тэдгээрийн дийлэнх хүн нь АНУ-д аж төрдөг Ерөнхийлөгч өөрөө мэдэгдсэн байна.
“Тэрмэн цэргүүд үндэсний хөдөлгөөн” бүлэглэлийн төлөөлөгчид С4 гэх тэсрэх бодис (1960-аад оны эхээр АНУ-д үйлдвэрлэж эхлэсэн) бүхий хоёр дрон хэрэглэснийг нийгмийн сүлжээгээр мэдээлжээ. Эдгээр аппаратыг мэргэн буучид сөнөөсөн учир, байдаа хүрч дэлбэрч чадаагүйг тэд дурдсан байна. Төрийн тэргүүний амь насанд халдах гэсэн оролдлогод уг бүлэглэлийнхэн өөр байдлаар хэрхэн оролцсоныг гэрчилсэн бусад баримтыг одоогоор зарлаагүйг хэвлэлд тэмдэглэжээ.
Венесуэлийн барууны хүчнийхэн Колумбын барууныхан болон энэ орны ерөнхийлөгч Хуан Мануэль Сантосын хамт уг халдлагыг үйлдсэн юм гэж ерөнхийлөгч Мадуро хэлсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ