Тэсрэх бөмбөгтэй дрон ашиглаж халдлага үйлджээ
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог арга хэмжээнд оролцож байх үед нь амь насыг нь бүрэлгэхийг завдсан халдлага гарчээ. Тэсрэх бөмбөгтэй хоёр дрон Ерөнхийлөгчийг үг хэлж байхад нь хажууд нь дэлбэрсэн ажээ.
Халдлагын үеэр долоон цэрэг шархадсан бөгөөд Ерөнхийлөгч Николас Мадурогийн биеийн байдал сайн, аюулгүй газар байгаа гэж тус улсын мэдээлэл, харилцаа холбооны сайд Хорхе Родригес мэдээлэв.
''Халдлагыг зохион байгуулагчдын баривчилсан. Энэ хэргийг Колумбийн Ерөнхийлөгч Хуан Мануэл Сантос тэргүүтэй барууны хүчнийхэн үйлдсэн. Зарим нь АНУ-ын Флорида мужид амьдардаг. АНУ-ын Ерөнхийлөгч энх тайван оршиж буй улс орон руу халддаг террорист бүлэглэлтэй тэмцэнэ гэж найдаж байна. Халдлагын зохион байгуулсан этгээдүүдэд ямар ч өршөөл үзүүлэхгүй. Ялын дээд хэмжээг онооно'' гэдгээ Николас Мадуро мэдэгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ