Майя нарын соёл иргэншил сөнөсөн шалтгаан тодорхой болов
Эртний майя нарын соёл иргэншил урт хугацааны, их ган гачгаас болж мөхсөн байж болохыг АНУ, Их Британийн олон улсын эрдэмтдийн баг илрүүлжээ. Үүнийг Science Alert сайтын хэвлэлд зориулсан мэдээнд дурдсан байна.
Манай эриний IX зуунд Майя нар маш их уналтад орж, үүний улмаас хүн ам түргэн зуур цөөрч, оршин суугчид нь хот газраас дайжиж, усан хангамжийн систем эвдэрчээ. Соёл иргэншил ингэж устсаныг үржил шимт хөрс болон ундны усны хомстол, халдварт өвчин хэмээн төв Америкийн хэд хэдэн эрдэмтэд таамаг дэвшүүлжээ.
Судлаачид Майя нарын соёл иргэншил оршин тогтнож байсан үеийн уур амьсгалын нөхцөлийг тодорхойлохын тулд Юкатан хойгийн Чичанчанаб нуурын хурдсыг судалсан байна. Ган гачиг урт хугацаагаар үргэлжилсэн нөхцөлд нуурын усны хэмжээ нэлээд багасч, улмаар ус шингэсэн гипсийн кристалл үүсэх ёстой байжээ.
Манай эриний 800-гаас 1000 онд хур тундсын хэмжээ 70 хувиар багассаныг эрдэмтэд илрүүлсэн байна. Ган гачиг нь Дундад зууны үеийн уур амьсгалын тодорхой өөрчлөлтийн эхлэлтэй давхацжээ. Тодруулбал, энэ нь нарны идэвхжил ихсэж, галт уул дэлбэрэх тоо цөөрснөөс үүдэлтэйгээр Дэлхийн бөмбөрцгийн хойд хагас харьцангуй дулаан уур амьсгалтай болсон явдал юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ