БНАСАУ Солонгосын хойгийн энх амгалан байдлыг хамгаалахад бэлэн байна
БНАСАУ Солонгосын хойгийн энх амгалан, тогтвортой байдлыг дэмжин сахиулахад бэлэн байна гэж Умард Солонгосын гадаад хэргийн сайд Ли Ен Хо мэдэгдсэнийг РИА Новости агентлаг уламжилжээ.
БНАСАУ Хятадын талтай нягт харилцаатай байх бодолтой байна гэж тэр хэлсэн байна. Сайд Сингапурт АСЕАН-ы арга хэмжээний хүрээнд баасан гарагт Хятадын гадаад харилцааны сайд Ван И-тэй уулзахдаа ингэж мэдэгджээ.
“Хятадын тал Солонгосын хойгт тогтвортой байдлыг дэмжин сахиулж, цөмийн зэвсэггүй болгох үйл явцыг урагш ахиулахад чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Умард Солонгосын тал хятад нөхөдтэй цаашид ч стратегийн харилцаатай байж, Солонгосын хойг, бүс нутгийн тогтвортой байдал, хөгжлийг хамтран хамгаалахад бэлэн байна” гэж БНАСАУ-ын сайд онцлон тэмдэглэжээ.
АНУ,Умард Солонгосын удирдагч Дональд Трамп, Ким Чен Ун нар зургадугаар сарын 12-нд Сингапурт уулзсан билээ. Хоёр тал хамтарсан мэдэгдэл гаргаж, үүндээ Умард Солонгос бүрэн цөмийн зэвсэггүй болоход бэлэн байгаагаа илэрхийлж, харин АНУ хариуд нь БНАСАУ-ын аюулгүй байдлыг баталгаажуулахаар амласан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ