Дэлхийн хамгийн ганцаардмал хүний амьдралаас

“Дейли мэйл” сонин Амазонийн нам дор газрын  ойд аж төрдөг хүний амьдралын хэв маягийн тухай бичиж, гэрэл зургуудыг нийтэлсэн байна.  Тэрээр өөрийн омгийн  амьд үлдсэн сүүлчийн төлөөлөгч  ажээ.

Уг эр Бразилын  Рондония  муж улсын бөглүү ойд  20 гаруй жил ганцаараа аж төрж байгаа гэнэ. Тэрээр өдрийн ихэнхи цагийг ан агнаж өнгөрүүлдэг байна.  Мөн ойн ан амьтан, шувуу, сармагчныг нум сумаар  агнадаг аж.  Түүний амьдардаг урц нь папай мод болон эрдэнэ шишийн талбайгаар хүрээлэгддэг байна.

Урцных нь  эргэн тойронд  хэд хэдэн нарийхан  гүн нүх байх бөгөөд үүнийг  амьтан барих болон тэдгээрээс өөрөө нуугдахад  ашигладаг ажээ.  Эдгээр нүхнээс болоод түүнийг мөн “нүхний хүн” хэмээн нэрлэдэг байна.

Энэ эрийг 1990-ээд онд  зургаан хүний бүрэлдэхүүнтэй байсан  омгийн цорын ганц төлөөлөгч юм гэж судлаачид үзэж байна.  Тэдгээрийн тав нь газрыг нь булаахаар санаархсан фермийн эздийн гарт амиа алджээ.

Сүүлийн 22 жилийн турш түүнийг эрэн хайсан байна. Эцэст нь олсноор түүнийг орсон анхны бичлэг долоодугаар сард олон нийтийн сүлжээгээр цацагджээ. Судлаачид түүнийг 50 орчим настай гэж таамаглаж байгаа аж.

Мэргэжилтнүүдийн дурдсанаар, соёл иргэншлээс тусгаарлагдмал  ойролцоогоор 113  омог  Бразилын нутгийн ширэнгэ ойд аж төрдөг ажээ.  Гэвч одоогоор эдгээрээс 27 омгийг л олж илрүүлээд байгаа гэнэ.

 

                                                                                                                                                                                                                               С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин