Барак Обамагийн охин нэгэн залуутай Европоор аялаж явна

        АНУ-ын ерөнхийлдөгч асан Барак Обамагийн 20 настай охин Малия энэ намар Гарвардын их сургуулийн хоёрдугаар дамжаанд орж байгаа бөгөөд одооноос хичээлдээ идэвхитэй бэлтгэн, амарч байна.  Папарацци нар Малияг Лондон хотын гудамжаар зугаалж явахад  зургийг  нь татаж амжжээ. Ингэж явахдаа тэр ганцаараа биш байжээ.  Обамагийн охин нэгдүгээр дамжаанд сурч байхдаа  Рори Фаркухарсон гэгч залуутай танилцаж, романтик харилцаа тогтоосон байна.

Тэд  тун дотносож байгаа бололтой, юу гэвэл энэ оны өвлөөс хосын харилцаа тун түргэн лавширч байгаа  аж.  Одоо тэд Европоор аялаж яваа бөгөөд  янз бүрийн оронд татуулсан зургууд нь  үүнийг бэлээхнээ харуулж байна. Жишээлвэл, Малия, Рори хоёр нэлээд хэдэн долоо хоногийн өмнө Парис хотод хамт явж байжээ.  Тэнд  тэд Малиягийн ээж Мишель Обаматай хамт Бейонсе, Жей Зи хоёрын концертыг үзсэн байна. Ээжийгээ Парист үлдээгээд,  хос залуус Британи руу аялалаа үргэлжлүүлэхээр явжээ.  Папарацци нар энд тэдэнтэй таараалдсан байна.  Рори, Малия хоёр  C Restaurant  оройн зоог  идэж, дараа нь Лондон хотын гудамжаар зугаалахаар гарч, түүнчилэн  “Breitling” маркийн цагны дэлгүүрээр оржээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин