Дэлхийн гуравдугаар дайн эхэлж мэднэ

Оросын пуужин, артиллерийн Шинжлэх Ухааны академийн дэд ерөнхийлөгч, Цэргийн шинжлэх ухааны доктор, Нэгдүгээр зэргийн ахмад Константин Сивков  Дэлхийн гуравдугаар дайн эхэлж болзошгүй гол гол газрыг нэрлэсэн байна. Уг шинжээчийн өгүүлэл «Военно-промышленный курьер» сонинд нийтлэгджээ.

Өрнөдийн орнуудын дэмжиж байдаг бүс нутгийн зөрчил хурцдаж байгаагаас цэргийн мөргөлдөөн  газар авч байна гэж мэргэжилтэн бичжээ.  “Ирак, Сирийн нутгийн нэг хэсгийг тусгаарлан курдын улс  байгуулах нь дайны  өдөөгч  болж мэднэ” гэж тэр үзэж байна. Турк зэрэг томоохон орнуудын асуудал эдгээр оронд иргэний дайн дэгдээж  болохыг Сивков үгүйсгэхгүй байна.

“Ираны эсрэг АНУ, Израиль, НАТО-гийн орнууд болон  тэдгээрийн холбоотон Персийн булангийн хаант улсууд түрэмгийлэл үйлдэж магадгүй. Энэ нь бүс нутгуудын дунд нэлээн өргөн цар хүрээтэй дайн болох болно” хэмээн шинжээч бичжээ. “Иран пуужин цөмийн хөтөлбөрөө  сэргээх эсвэл Персийн булангийн нэг гол орон, магадгүй Саудын Арабтай Иран цэргийн мөргөлдөөн хийж  эхлэх нь түүний хэлж байгаа шиг дайн дэгдэх нэг нөхцөл юм” гэж шинжээч үзэж байна.

“Йеменд  дайн үргэлжилж байгаа. Африк дахь бусад мөргөлдөөн нь  геополитикийн  үүднээс бол бүс нутаг дахь нөлөөллийн төлөө.  Энэ нь Саудын Араби, АНУ болон нөгөө талаас Хятад, Ираны хоорондын  сөргөлдөөн байх болно” хэмээжээ.

Хятад  улс татагдан орж мэдэх Афганистаны дайн, Арктикт “нөлөөний хүрээг хуваах асуудал” болон Латин Америкийн  орнуудын зарим  нь АНУ-ын ивээлээс гарахаар эрмэлзэж байгаа явдлыг” Сивков тусад нь авч үзжээ.

Дорно зүгт  дунд хугацааны цэргийн түгшүүртэй байдлын гол  үүр уурхай  нь Солонгосын хойгийн зөрчил,  маргаантай арлуудын төлөө Япон, Хятадын болон Курилийн арлаас болоод Япон, Оросын хоорондын зөрчил, түүнчлэн Тайванийн асуудал юм гэж тэр үзэж байна.

                                                                                                       С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин