Элитийн тансаг машинуудыг устгажээ
Филиппиний ерөнхийлөгч Родриго Роа Дутерте үнэ өртөг ихтэй, тансаг хэрэглээний машин, мотоциклуудыг хүнд техникээр дайруулан устгах тушаал өгснийг хэвлэлд бичсэн байна.
Саяхан үнэ өртөг ихтэй, тансаг хэрэглээний 76 тээврийн хэрэгслийг тусгай техникээр няц дайруулан устгасан байна. Үүнийг Филиппиний оршин суугчид төдийгүй, төрийн тэргүүн өөрөө харж байжээ.
Тансаг машинуудын дунд Lamborghini, Porsche, Mercedes, мотоциклуудаас Harley Davidson байсан байна. Эдгээр тээврийн хэрэгслийн нийт өртөг нь 6,5 сая ам. доллар болжээ.
Устгасан бүх тээврийн хэрэгсэл нь хууль бус наймаачид болон төрийн албан хаагчдынх байсан байна.
Хураагдсан тээврийн хэрэгслүүдийг ийнхүү устгасан нь татвар, гаалийн хураамжийг төлөн, бүтээгдэхүүнээ зохих ёсоор нийлүүлэх хэрэгтэй гэдгийг автомашин үйлдвэрлэгчдэд ямар нэг байдлаар сануулж байгаа хэрэг юм гэж Филиппиний удирдагч хэлжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ