"ТОП 20" индекс өмнөх долоо хоногоос 1.20 хувиар буурчээ

Монголын хөрөнгийн бирж долдугаар сарын 16-20-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулсан байна.

Тодруулбал өдөрт дунджаар 304.6 сая төгрөг буюу нийт 1.5 тэрбум 23 сая 330 347.10 төгрөгийн арилжаа хийсэн байна. Таван хоногт 88 компанийн 2,7 сая 68 377 ширхэг хувьцааг 591,302,697.1 төгрөгөөр  арилжаалжээ. Дээрх арилжаагаар Монгол шуудан ХК, Лэндмн ХК,  Би Ди Сек, Таван толгой, АПУ компаниудын хувьцаа хамгийн идэвхтэй арилжаалагдсан байна.

Мөн дээрх өдрүүдэд хоёрдогч зах зээлийн арилжаагаар 8,794 ширхэг ЗГҮЦ-ыг  932.0 сая төгрөгөөр арилжаалсан байна. Ингэснээр зах зээлийн үнэлгээ 2,4 их наяд 30 тэрбум 727 сая 137,270.8  төгрөг болсон бол "ТОП 20" индекс 19873.78 нэгж болж өмнөх долоо хоногоос 1.20 хувиар буурсан үзүүлэлт гарсан  байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ