Хятадад хүнтэй "төстэй” торой төржээ


Хүний нүүртэй төстэй хоншоор бүхий торой Хятадын зүүн өмнөд нутгийн ферм төрснийг “Дейли мэйл” сонинд мэдээлсэн байна.  Торой хамартаа зааны хушуу шиг ургацагтай байжээ.

Генетикийн асуудлаас болоод торой маш бие султай байсан бөгөөд ердөө гурав хоног амьдарсан байна. Малын эмч нарын хэлснээр, фермийн эзний авсан дүрс бичлэгээс үзвэл торой циклопын хам шинж өвчинтэй байсан аж.

Мөн ийм өвчтэй ишигний зураг саяхан сүлжээнд тавигдсан бөгөөд түүнийг  “энэ хорвоогийн хамгийн муухай ишиг” хэмээн хочилжээ.  Түүний хэл нь хажуунаас нь унжиж, нүднийх нь оронд хүний нүүртэй төстэй “баг” шиг юм байжээ.

                                                                                                      С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин