Сноуден ОХУ-ын засгийн газрыг авлигад идэгдсэн гэв

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан асан Эдвард Сноуден Германы “Süddeutsche Zeitung” сонинд өгсөн ярилцлагадаа ингэж мэдэгдсэн байна.

“Оросын ард түмний мэдэхээр, тус орны  засгийн газар олон талаар авлигад идэгдсэн юм. Оросын иргэд өөрсдийгөө хүчин мөхөс гэдгээ мэдэрдэг хэмээн би боддог” гэж Сноуден хэлжээ.  “Хүний эрхийг зөрчдөгөөрөө ихэд  зартай” тус орны иргэний идэвхижлийн тухай асуултад тэрээр ингэж хариулсан байна. “Оросууд гэнэн биш,  төрийн телевизэд итгэж болохгүй гэдгийг тэд мэддэг. Оросууд сайхан сэтгэлтэй, ухаалаг улс. Асуудал хүмүүст биш, засгийн газарт байгаа юм” гэж Америкийн тусгай албаны хуучин ажилтан хэлсэн байна.

Би Оросын ерөнхийлөгч Владимир Путинтэй хэзээ ч уулзаж байгаагүй. Гэхдээ ОХУ-ын төрийн тэргүүний ажлын зарчимтай  “тодорхой байдлаар санал нийлдэггүй” гэж Сноуден хэлжээ.  

Эндхийн эрх баригчдыг шүүмжлэх нь осолтой хэмээн үзэхгүй байна уу гэсэн асуултад тэрээр "Эрсдэл гарцаагүй  бий. Миний юу ярьж байгаа нь засгийн газарт хамаагүй байж болох юм. Би оросоор ярьдаггүй. Дээр нь би  ТТГ-ын ажилтан байсан хүн. Тиймээс Орос дахь Америкийн ТТГ-ын ажилтны хувиар миний улс төрийн үзэл бодлыг гутаах нь мэдээж маш хялбархан”  гэж хариулсан байна.

Оросын тусгай албад намайг Орост ирмэгц л хамтран ажиллахыг санал болгож байсан ч би эрс татгалзсан гэж тэр мэдэгджээ. “Тэдэнтэй (оросын засгийн газартай) холбоо харилцаа тогтоох нь надад хэрэггүй. Би ямар нэг зүйлд оролцохыг хүсэхгүй байна. Хэзээ ч энд байхаар төлөвлөж байгаагүй” гэж Сноуден тайлбарласан байна.

"Гэхдээ одоо би Орост аж төрж байгаа. Бид метрогоор явж, өөрийн найз бүсгүйн хамт байртай, бусдын адил түрээсийн мөнгө төлдөг. Гэхдээ би банкны карт хэрэглэдэггүй. Өөрийнхөө нэрийг зарлаад байхыг боддоггүй" гэж тэрээр хэлсэн байна.

ОХУ-ын гадаад харилцааны яамнаас холгүй орших зочид буудалд ярилцлага хийснийг сэтгүүлчид тодруулан тайлбарлажээ.

Эдвард Сноуден  АНУ, Их Британийн тусгай албадын интернэтээр хянаж цагддаг хөтөлбөрийн тухай хэд хэдэн нууц материалыг 2013 оны зургаадугаар сард “Вашингтон пост”, “Гардиан” сонины газарт өгсөн байна. Ийнхүү тэрээр Гонконг руу явж, тэндээсээ Москвад ирж нисэх буудлын дамжин өнгөрөх бүсэд хэсэг хугацаагаар байсан юм. АНУ-ын эсрэг үйл ажиллагаагаа зогсоох ёстой гэсэн ганцхан болзолтойгоор Оросын тал Сноуденд нэг жилийн хугацаагаар түр орогнох эрх олгожээ. 2014 оны наймдугаар сарын 1-нд тэрээр гурван жилийн хугацаатай оршин суух үнэмлэх авсан байна.

Өмнө нь ОХУ-ын гадаад харилцааны сайд Сергей Лавров Британийн телевизийн Channel4 сувагт ярилцлага өгөхдөө, Сноуденыг АНУ-д шилжүүлэн өгөх асуудлыг Кремльд хэлэлцээгүй гэж мэдэгдсэнийг хэвлэлд дурдсан байдаг.

Путин нэлээд хэдэн жилийн өмнө энэ талаар санаа бодлоо илэрхийлж, тодруулбал   Сноуден өөрөө шийдвэрлэх ёстой. Бид түүний эрхийг хүндэтгэж байгаа бөгөөд түүний санаа бодлыг харгалзахгүйгээр хөөн гаргаж болохгүй” гэж ерөнхийлөгчийн хариулсныг Лавров дурджээ.

                                                                                                                                                                                                                  С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин