Японы гүнж ДАШТ үзэхээр ирсэн нь юу өгүүлэв?
Хөлбөмбөгийн ДАШТ 2018 гадны зочдыг Орост даллан дуудсаар байна. Францын ерөнхийлөгч энэ долоо хоногт Санкт-Петербургт ирнэ. Өмнөд Солонгос, Сенегал, Португал, Швейцар, Хорватын төрийн тэргүүн нар, Бельгийн ван, Японы гүнж өөрсдийн багийн тоглолтыг үзсэн юм.
Хөлбөмбөгийн хорхойтон гүнж Хисако Такамадогийн айлчлал түүхэн айлчлал болжээ. Японы эзэн хааны гэр бүлийн гишүүн хүн 102 жилийн өмнө эзэн хаан хоёрдугаар Николайн үед Орост сүүлчийн удаа ирж байжээ. Аварга шалгаруулах тэмцээний өдрүүдэд гүнж Хисако Такамадо Саранскт төдийгүй, Казань, Екатеринбург хотод зочилсон байна.
Уралын нуруунд хийсэн аялал онцгой сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд Такамадо энд Романовын гэр бүлийнхнийг буудан хороосон газар дахь сүмээр оржээ.64 настай Хисако Такамадо бол эзэн хааны Акихитогийн үел дүү хунтайж Такамадогийн бэлэвсэн гэргий юм. Тэрээр Японы хөлбөмбөгийн холбооны хүндэт даргын алба хашдаг ажээ.
Дипломатчдын хэлснээр, гүнжийн айлчлал нь дорнын жинхэнэ дипломат бодлогын үлгэр жишээ мөнөөс мөн. Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй Орост аварга шалгаруулах тэмцээн үзэхээр очихгүй байхыг “Их долоо”-ийн орнуудын удирдагчдад уриалсан бөгөөд Японы ерөнхий сайд Шинзо Абэ ч ирээгүй юм. Харин гүнж Хисако "Тав тухтай зочилж, зөвхөн хөлбөмбөг үзэх биш энд ер нь маш их сонирхолтой" юм хэмээн байнга хэлж байжээ.
Мөн тэрээр ”Манай хөгжөөн дэмжигчдийг хүлээн авч, индэрээс уухайлан дэмжиж байсанд би баярласнаа хэлэхийг хүсч байна. Японы хөгжөөн дэмжигчид суусан суудал орчмоо дараа нь цэвэрлэсэнд та бүхэн гайхсаныг би мэдэж байна. Аварга шалгаруулах тэмцээний тоглолтууд бие биеэ илүү сайн ойлгоход бидэнд туслаж байна” гэжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ