АНУ цөмийн туршилтынхаа тухай дүрс бичлэгийг байршуулжээ
Америкийн цөмийн зэвсэг боловсруулдаг Ливерборын үндэсний лаборатори ХХ зууны дунд үед хийсэн цөмийн туршилтын 250 гаруй дүрс бичлэгийг өөрийн YouTube-д байршуулсан байна.
Дүрс бичлэгүүдийн дотор “Типот” туршилт (Невада, 1955 он), “Хардтэк-2” туршилт” (Невада 1958 он), түүнчлэн “Доминик” туршилт”-ад (Номхон далай, 1962 он) хамаарах бичлэгүүд байгаа ажээ.
"Хэрвээ эдгээр туршилтын түүхийг хадгалж, энэ зэвсэг ямар их хүчин чадалтай хийгээд ямар их сүйтгэл учруулж болохыг үзүүлвэл, хүмүүс энэ зэвсгийг хэрэглэхийг хүсэхгүй байх нь лавтай" гэж тус лабораторгийн ажилтан Грег Спиггс хэлжээ.
АНУ 1945-аас 1962 онд 210 удаа цөмийн туршилт хийснийг хэвлэлд мэдээлсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ