Макрон багаа дэмжихээр Орост ирнэ
Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон долоодугаар сарын 10-нд ДАШТ-ий шувтаргын хагас шигшээ тоглолтод үндэснийхээ шигшээ багийг дэмжихээр Санкт-Петербург хотод ирнэ. Елисейн ордны мэдэгдлийг иш татан телевизийн BFM TV суваг ингэж мэдээлжээ.
Энэ сарын 6-нд Франц улс шөвгийн наймд Уругвайн шигшээ багийг 2:0-ийн харьцаатай хожсоны дараа Макрон ийм шийдвэр албан ёсоор гаргасан байна. Хагас шигшээд Францын баг Бразил-Бельгийн аль хожсонтой нь тоглох юм.
Хэрвээ өөрийнх нь шигшээ баг шөвөгт үлдвэл, аварга шалгаруулах тэмцээний шувтаргын тоглолтыг үзэхээрМакрон тавдугаар сарын сүүлчээр амласныг телевизийн суваг дурдсан байна.
Оросын тусгай албаныхан Британийн Солсбери хотод Сергей Скрипалийг хордуулснаас болоод Их Британи, Исланд, Польш, Австралийн эрх баригчид Орост болох хөлбөмбөгийн ДАШТ-ийг эсэргүүцэн, албан ёсны төлөөлөгчдөө илгээхээс татгалзсан юм.
Аварга шалгаруулах тэмцээнийг эсэргүүцэхээр шийдвэрлэснээ Швед улс зургаадугаар сарын 29-нд эргэн харж, тус орны засгийн газар Швейцарьтай хийх тоглолтод өөрийн багийг дэмжихээр Орост төлөөлөгчдөөявуулахаар шийдвэрлэснээ мэдээлсэн юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ