Тайландад хөлөг онгоц осолдож 50 гаруй хүн сураггүй болжээ
Тайландын Пукет арлын ойролцоо жуулчдын хөлөг онгоц осолдсоноор нэг хүн амь үрэгдэж, 53 хүн сураггүй болсныг телевизийн “Thai PBS” суваг мэдээлжээ.
Жуулчдын суусан хөлөг онгоц долоодугаар сарын 5-ны орой Пукет арлаас урагш живсэн байна. Хөлөг онгоцонд голдуу хятадууд, түүнчлэн европ царайтай хоёр зорчигч сууж явжээ. Аврагчдын хэлснээр, амь үрэгдсэн хүн нь Хятадын жуулчин байсан аж.
Зорчигчид хийгээд живсэн хөлөг онгоцны багийн 7 гишүүн нийлсэн 53 хүн одоо сураггүй байна. Тэнгист таван метрийн өндөр давалгаа үүсчээ. Цаг агаар таагүй байснаас арлаас баруун урагш жуулчдын бас нэг хөлөг онгоц живсэнбайна. Гэвч хөлөг онгоцонд сууж явсан Хятадын болон европын 39 жуулчныг аварч чаджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ