Пулитцерийн шагналт зурагчин нас баржээ
Пулитцерийн шагналтан Алан Диас нас барсныг телевизийн CNN суваг мэдээлсэн байна. Ассошиэйтед пресс агентлагийн гэрэл зургийн сурвалжлагч 71 настайдаа нас баржээ. Түүний нас барсан шалтгаан тодорхойгүй байна.
Диас 2000 онд авсан гэрэл зургаараа дээрх нэр хүндтэй шагналыг хүртжээ. Кубаас АНУ-д хууль бусаар авчирсан Элиан Гонсалес гэдэг жаал хүүг Флоридад аж төрдөг төрөл төрөгсдөөс нь булаан авахаар оролдож байх үеийг зурагчин хальсанд буулгасан байна. Ийнхүү тусгай ажиллагааны үед гэрт нь дайран орсон тусгай хүчний нэг ажилтан айж мэгдсэн зургаан настай хүү рүү буу шагайжээ.
Ингээд хэдэн цагийн дараа Элианыг Кубад эцэгт нь хүргэж өгсөн байна. Одоо тэрээр 24 настай бөгөөд арлын хамгийн нэртэй хүмүүсийн нэг ажээ. Тэрээр 2017 онд CNN-д өгсөн ярилцлагадаа Кубийн ард түмний төлөө хүчинзүтгэхээөөрийн үүрэг гэж үздэг тухайгаа ярьсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ