Монгол улс агаарын чанар муу орнуудын тоонд бүртгэгдэв

Мэргэжилтнүүд дэлхийн хамгийн цэвэр агаартай газраар Финланд улсыг бүртгэжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) судалгааны дүн үүнийг гэрчилж байна.

Финландад тоосонцрын бичил бөөмсийн агууламж нэг шоо метрт 6 микрограмм байжээ. Энэ нь дэлхийд хамгийн бага үзүүлэлт юм. Мөн Эстон, Швед, Норвеги, Исланд улс цэвэр агаартайгаараа гайхуулж болох гэнэ.

Харин Ойрхи болон Алс Дорнодын орнуудад бичил бөөмсийн агууламж маш их байдаг аж. Энэ нь тэндхийн агаарын чанар муу гэсэн үг юм. Ялангуяа Уганда, Монгол, Катар, Камерун улсад байдал онцгой түгшүүртэй байгааг ДЭМБ дурджээ.

Агаарын чанарын судалгааг 100 оронд явуулсан бөгөөд 2008 оноос 2016 онд найман жил үргэлжилсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин