Британид “Новичок” бодист дахин хүн хорджээ

"Их Британийн Эймсбери хотод хоёр хүн хордсон бөгөөд шалтгаан нь мэдрэл саажуулдаг “Новичок” бодис юм" гэж Английн цагдаагийн байгууллагын террорын эсрэг тэмцэх салбарын тэргүүн Нил Базу мэдэгджээ. Бодисын дээжийг шинжилсний дараа Британийн цагдаагийн байгууллага ийм дүгнэлт хийснийг ТАСС агентлаг мэдээлсэн байна.

Базугийн хэлснээр, Эймсбери хотод хохирсон эрэгтэй, эмэгтэй хүмүүс нь “Новичок” бодист хордсон бөгөөд үүнийг Британийн Солсбери хотод Оросын тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипаль болон түүний охин Юлия нарын хордсон тэр бодис гэж тодорхойлжээ. Ингэхдээ хоёр тохиолдолд нэг л газраас гаралтай бодис хэрэглэсэн эсэхийг цагдаагийн байгууллага нотлож чадахгүй байгааг хууль сахиулагчид дурдсан байна.

Сая хохирсон хүмүүс нь Их Британийн харъяат гэдгийг Базу бас мэдээлжээ. Тэд эцэг, охин Скрипальнартай ямар нэг байдлаар холбоотой байсан хийгээд тэдэнтэй холбоотой газраар орсон эсэхийг нотлох зүйл одоогоор алга байна. Хоёр хохирогчийн биеийн байдал хүнд байгаа гэж Британийн цагдаагийн төлөөлөгч хэлжээ.

Эймсбери хотод болсон хэрэг явдлыг мөрдөн шалгахад 100 цагдаа оролцож байгаа гэнэ.

Зургаадугаар сарын 30-нд Эймсбери хотын нэг байшинд 40 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр ухаангүй олдсоныг Их Британийн цагдаагийн байгууллага өмнө нь мэдээлсэн байна. Тэд үл мэдэх бодист хордож, хүнд байдалтайгаар эмнэлэгт хүргэгдсэнийг тодруулан тайлбарлажээ.

Эймсбери хот нь гуравдугаар сарын 4-нд Сергей, Юлия Скрипаль нарын хордсон Солсбери хотоос холгүй байдаг аж. А-234 бодист хордсон хэрэг явдалд Орос улс холбогдолтой хэмээн Британийн тал үздэг аж. Харин Оросын тал уг хэрэг явдалд ямар нэг байдлаар холбогдолгүй гэдгээ мэдэгдсээр буй юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин