Хөлбөмбөгт сэргээшийн дуулиант хэрэг дахин мандав

Дуулиан шуугиан тарих дуртай Германы сэтгүүлч Хайо Зеппель сэргээшийн тухай шинэ кино хийснийг “Чемпионат” сайтад мэдээлжээ.

Түүний “Сэргээшийн тухай нууц...” гэдэг шинэ кинонд Бразил, Өмнө Америкийн бусад орны хөлбөмбөгчид сэргээш хэрэглэдэг тухай өгүүлжээ.

Бразилчууд хориотой бэлдмэл тогтмол хэрэглэж, түүнчлэн Сан-Паулу хотын эмч Мохамад Баракат үүнд тусладгийг Зеппель илчилсэн байна. Сэтгүүлч олон нэртэй тамирчдыг энэ эмчтэй холбоотой гэж буруутгасан ч Перугийн Паоло Геррерог л нэр усаар нь хэлжээ. Тэрээр кокаин хэрэглэсний учир 2017 онд тэмцээнээс хасагдаж байсан аж.

2014, 2016 онд Хайо Зеппель Орост сэргээш хэрэглэдэг тухай хоёр баримтат кино хийжээ. Эхнийх нь Дэлхийн сэргээшийн агентлагаас мөрдөн шалгалт явуулж, Бүх Оросын хөнгөн атлетикийн холбоог Олон улсын хөнгөн атлетикийн холбооны гишүүнчлэлээс хасахад хүргэсэн юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин