АНУ Хятадын цөмийн цэнэгт хошууны тоог гаргажээ

Хятад улс хичнээн тооны цөмийн цэнэгт хошуутайг Америкийн эрдэмтдийн холбооны цөмийн мэдээллийн хөтөлбөрийн захирал Ханс Кристенсен тодруулсан байна. Тэдний тооцоолсноор, энэ төрлийн зэвсгийн тоо 280 орчим нэгж ажээ.

Хятад улс 1980-иад онд эхлүүлсэн цөмийн зэвсгийг шинэчлэх хөтөлбөрөө хэрэгжүүлсээр байгааг тэд дурдсан байна.

“Дунд болон завсрын тусгалын шинэ төрлийн баллистик пуужин, одоо байгаа тив хоорондын баллистик пуужингийн боловсронгуй болгосон хөдөлгөөнт харвах төхөөргийг зэвсэглэлд авч байна” гэж судлаачид тэмдэглэжээ. Түүнчлэн Хятадууд бөмбөгдөгч нисэх онгоцноос харвадаг баллистик пуужин бүтээхээр ажиллаж байна гэж тэд таамаглаж байна.

"280 орочим цэнэгт хошууг хуурай газарт болон тэнгист байрладаг баллистик пуужин, түүнчлэн бөмбөгдөгч нисэх онгоцонд хэрэглэж болох юм" гэж эрдэмтэд тодруулан тайлбарлажээ. Цэнэгт хошууны ихээхэн хэсэг 200-300 килотоннын хүчин чадалтай ажээ.

Пентагоны тооцоолсноор, шумбагч хөлөг онгоцонд байрлуулсан баллистик пуужингийн нислэгийн алслал нь 7 мянган километрээс давж байгаа нь цэнэгт хошуу Хятадын эргээс Аляскийн хойг, Гуамын арал, Орос, Энэтхэгт хүрч тусах боломж олгож байна.

Ингэхдээ хэрэв шумбагч хөлөг онгоцууд зүүн зүг хөдөлвөл, цэнэгт хошуу АНУ-ын эх газрын хэсэгт хүрч чадна гэж шинжээчид дурдсаныг “Буллетин оф атомик сайентистс” сэтгүүлд бичжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин