Оросын шигшээ багийн тоглолтыг Украинчууд ихэд сонирхов
ДАШТ-ий шөвгийн 16-д Орос, Испанийн шигшээ багийн хийсэн тоглолтыг Украины телевизийн “Интер” сувгааар шууд дамжуулсныг тэмцээн эхлэснээс хойшхи бүх нэвтрүүлгийн дотроос хамгийн олон хүн үзсэн байна. ТАСС агентлаг ингэж мэдээлжээ.
“Телевизийн Интер сувгаар шууд дамжуулан үзүүлсэн нь долоодугаар сарын 1-ний гол үйл явдал боллоо. Энэ тоглолт ням гарагийн хамгийн чухал үйл явдал болсон төдийгүй, хөлбөмбөгийн ДАШТ эхлэснээс хойшхи бүх шууд нэвтрүүлгийг бодвол хамгийн олон хүн үзлээ” гэж Украины телевизийн мэдээнд дурдсан байна. Украинд энэ тоглолтыг 4.4 сая хүн үзжээ.
Долоодугаар сарын 1-нд Оросын баг түүхэнд анх удаа ДАШТ-ий шөвгийн наймд үлдсэн юм. Хаалгач Игорь Акинфеевын гайхалтай сайн хамгаалалтын ачаар Оросууд Испаничуудыг үндсэн цагийн дараа цуврал торгуулийн цохилтоор 4:3-ын харьцаатай хожсон билээ.
Хоёрдугаар сард Украины үндэсний олон нийтийн телевиз-радиогийн компани 2018 оны ДАШТ-ий тоглолтыг шууд дамжуулан үзүүлэхээс татгалзсан юм. Гэвч телевизийн “Интер” суваг Украинд тэмцээний тоглолтыг шууд дамжуулан үзүүлнэ гэдгээ 2018 оны тавдугаар сард мэдэгджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ