Английн хөгжөөн дэмжигч Оросоос эсэн мэнд харьж, хэвлэлийнхнийг ичээв
Английн шигшээ багийн хөгжөөн дэмжигч Мэтт Мэйбери Орост болж буй хөлбөмбөгийн ДАШТ-ээс буцаж очоод, Британийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг шүүмжилжээ. Тэрээр өөрийн твиттерт энэ тухайгаа бичсэн байна.
“Орост хоёр долоо хоноод амьд буцаж ирлээ. Хэрцгий танхайчууд намайг зодоогүй, баавгайд идүүлчихсэнгүй, намайг хордуулж, алсангүй. Британийн мэдээллийн хэрэгслүүд Оросуудын эсрэг илэрхий худал суртал нэвтрүүлэг явуулдагтаа ичмээр юм. Үнэхээрийн гайхалтай орон” гэж тэрээр тэмдэглэжээ.
2017 оны хоёрдугаар сард телевизийн BBC Two суваг “Russia's Hooligan Army” “Оросын хулигануудын арми” гэдэг баримтат кино үзүүлсэн байна. Кино бүтээгчид 2016 оны Европын аварга шалгаруулах тэмцээний үеэр Марсел хотод хөгжөөн дэмжигчдийн зодоонд Оросууд оролцсоныг дурдаад, 2018 оны ДАШТ үзэхээр Орос руу явахгүй байхыг Англичуудад сануулсан юм.
Гуравдугаар сард “Дейли миррор” гэдэг шар сонин Оросын “муугаараа зартай” гэх хөгжөөн дэмжигчдийн бүлэглэлүүдийн тухай тайлбарыг оросын соёлын “Измайлово дахь Кремль” төвд өвлийг үдэх баярын үеэрүзүүлсэн нударган тулаанаар баталгаажуулжээ. Ингээд ард олны зугаа цэнгээнийг Оросын хөлбөмбөгийн багуудын хөгжөөн дэмжигчдийн бэлтгэл сургуулилт мэтээр бичсэн байна.
Орост хөлбөмбөгийн хулигануудын асуудал байдаг учир, хөгжөөн дэмжигчид 2018 оны ДАШТ-ий үеэр болгоомжтой байх хэрэгтэй гэж хөлбөмбөгийн тэмцээний аюулгүй байдлыг хариуцдаг Британийн цагдаагийн салбарын тэргүүн Марк Робертс 2017 оны аравдугаар сард мэдэгдэж байсан юм.
Английн хөгжөөн дэмжигчид “бусдын дургүйг хүргэсэн үг” заримдаа хэлчихэж мэднэ. Тиймээс Оросуудтай шөргөөцөлдөхгүйн тулд илүү хүлээцтэй байх хэрэгтэй гэж тэр хэлсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ