АНУ цөмийн бөмбөг туршив

АНУ-ын агаарын цэргийн хүчин “Northrop B-2 Spirit” бөмбөгдөгч нисэх онгоц хэрэглэн цөмийн жолоодлогот В61-12 бөмбөг амжилттай туршсан тухай мэдээлжээ. Military.com сайтад ингэж бичсэн байна.

“В61-12 бөмбөгний дизайн нь системийн шаардлагад нийцэж, үндэсний аюулгүй байдлын шаардлагын дагуу В61-12 бөмбөг бүтээх хөтөлбөрт ахиц гарсныг энэ нислэгийн хяналтын туршилт илтгэн харуулж байна” гэж Үндэсний цөмийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн газрын ажилтан генерал Майкл Луттон тэмдэглэжээ.

Туршилтыг Невада муж улсын Тонопагийн туршилтын талбайд хийсэн байна.

АНУ агаарын цэргийн хүчин цэнэгт хушуугүй цөмийн В61-12 бөмбөгийг 26 удаа амжилттай туршсанаа тавдугаар сард мэдээлж байсан юм. АНУ нисэх онгоцны ийм бөмбөгийг Герман, Итали, Турк, Бельги, Нидерландад байрлуулахаар төлөвлөж байгаа ажээ.

Шинэ бөмбөг бүр 2020 он гэхэд АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний зэвсэглэлд очиж болохыг тэмдэглэж байна.

Оросын торпедын зэвсэг бүтээгчдийн академич Шамиль Алиев цөмийн цэнэгт хушуу бүхий маш хүчтэй торпед бүтээх тухай академич Андрей Сахаровын санааг сонирхож байгаагаа саяхан ярьжээ.

Ийм торпедын урт нь 24 метр, диаметр нь 1,5 метр, тусгалын алслал нь 50 орчим километр байх ёстой гэж Алиев хэлсэн байна. Ийм зэвсэг нь усанд дэлбэрснээр эргийн объектуудыг устгах гол зорилготой ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин