Трамп, Путин нарын уулзалтад Их Британи дургүйцэв

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг Оросын төрийн тэргүүн Владимир Путинтэй уулзсаны дараа Орос улс Их Британийн “мөнхийн дайсан” байхаа больж мэднэ гэж “Индепендент” сонинд бичжээ.

Олон улсын тавцанд Оросын талд нэмэлт оноо өгөх Орос, АНУ-ын удирдагчдын “энхийн гэрээ” гэгчид Их Британийн засгийн газар санаа зовж эхэлжээ. Үүнээс гадна хөлбөмбөгийн ДАШТ “өнөөгийн Орос орны жинхэнэ хүнлэг дүрийг” илтгэн харуулж байгаа бөгөөд Трамп, Путиний уулзалт шинэ хүйтэн дайны талыг баримтлагч “зарим хүнд ашигтай” гэж сонинд тэмдэглэсэн байна.

Трамп, Путин хоёрын хэлэлцээнээс Их Британийн засгийн газар болгоомжилж байгаа нь зургаадугаар сарын 28-нд тодорхой болсон юм. Учир нь уг уулзалтын дараа Америкийн засаг захиргаа Европын өмнө хүлээсэн цэргийн үүргийнхээ хэмжээг бууруулж болох юм. Энэ нь НАТО-ийн орнуудын батлан хамгаалах чадварыг сулруулж, АНУ-ын цэргийн хүчин чадалд дулдуйдсан уг эвслийн хувьд “ганцаардлын хямрал” өдөөж мэднэ хэмээн Британийн засгийн газар үзэж байгаа аж.

Путин, Трамп нар долоодугаар сарын 16-нд Хельсинкид уулзах юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин