БНАСАУ-ыг пуужингийн түлш нууцаар үйлдвэрлэж байгааг илчилжээ

БНАСАУ тус орны нутаг дэвсгэр дэх зарим нууц объектод пуужингийн түлш үйлдвэрлэх ажлаа идэвхижүүлж байна хэмээн АНУ сэжиглэжээ. Телевизийн NBC суваг америкийн тагнуулын албаны учрыг мэдэх хүмүүсийн хэлснийг иш татан ингэж мэдээлсэн байна.

Пхеньяны эрх баригчид цөмийн зэвсгийг зайлшгүй хэрэгтэйхэмээн үзэж, талууд дипломатын талаар хүч чармайлт тавьж байгаа хэдий ч,энэ зэвсгээс татгалзах бодолгүй байна гэж америкийн тусгай албаны ажилтнууд үзэж байгаа ажээ.

Тус орны эрх баригчид цөмийн хөтөлбөрийн тухай хэлэлцээний хүрээнд буулт хийлгүүлэхийн тулд америкийн талыг төөрөгдүүлэхээр шийдвэрлэсэн хэрэг гэж тагнуулын ажилтнууд үзэж байна.“Тэд түлшний нөөцөө хорогдуулсан юмуу үйлдвэрлэхээ больсонгэх нотолгоо алга байна. Харин ч АНУ-ыг мэхлэхээр санаархаж байгааг нотлосон тодорхой гэрч баримт байна” гэж ажилтнуудын нэг онцлон тэмдэглэжээ.

Ийм баримт нь америкийн ерөнхийлөгч Дональд Трампын саяхан хийсэн мэдэгдлээс зөрж байна. Умард Солонгосын зүгээс цөмийн аюул гарахгүй гэж тэр зургаадугаар сарын дундуур мэдэгдсэн юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин