ФИФА: Хөгжөөн дэмжигчид сошиалаар ДАШТ-ийг их сонирхож байна
Хөлбөмбөгийн ДАШТ эхэлснээс хойш Олон улсын хөлбөмбөгийн холбооны (ФИФА) сайт болон хуудсуудад 130 сая гаруй хэрэглэгч хандсаныг тус холбоо мэдээлжээ.
Орост болж буй ДАШТ-ий үеэр хөгжөөн дэмжигчдийн дунд нийгмийн сүлжээгээр Олон улсын хөлбөмбөгийн холбооны сайт болон хуудсуудыг сонирхох явдал дээд амжилт тогтоож байгааг ФИФА мэдэгдсэн байна.
Тус холбооноос нийтлүүлсэн тайлангаас үзвэл, тэмцээн эхлэснээс хойш FIFA.com сайт болон FIFA-ийн хуудсуудад 130 сая гаруй үзэгч хандаж, нийгмийн сүлжээнүүдэд тус холбооны захиалагчдын нийт тоо 120 саяас давжээ.
ФИФА-ийн хамт аварга шалгаруулах тэмцээнийг хамгийн их анхааралтай ажиглаж байгаа орнуудын жагсаалтад Орос улс дөрөвдүгээр байранд орж байна. ОХУ-ын хөгжөөн дэмжигчид ФИФА-ийн интернэтийн сайтад дунджаар 40 орчим минут орж байгаа ажээ.
Нийгмийн “ВКонтакте” сүлжээн дэхь ФИФА-ийн хуудсанд саяхан нэг сая дахь хэрэглэгч бүртгэгдэж, тус холбооны хуудас 128 орны жагсаалтыг тэргүүлж байна.
ДАШТ-ийг Twitter-ээр 32 тусгай сурвалжлагч 16 хэлээр дэлгэрэнгүй мэдээлж байгаа ажээ. Facebook-ийн хуудсыг 200 мянган үзэгч захиалж, энэ үзүүлэлтээр Аргентин, Бразил улс тэргүүлж байна.
Орос дахь тэмцээний үеэр нийгмийн сүлжээнүүдэд ФИФА-ийн тусгай фен-алба ажиллаж, хэрэглэгчдийн 100 мянга гаруй асуултад хариулаад байна.
FIFA.com сайтад материалыг интерактив хэлбэрээр болон олон улсын дохионы хэл дээр тавьж байна.
Орос улс ДАШТ-ийг маш сайн зохион байгуулж байна гэж ФИФА-ийн тэмцээн, арга хэмжээ зохион явуулах асуудал эрхэлсэн газрын захирал Колин Смит сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ. Манай байгууллага Орос орон болон түүний иргэдийн тухай эерэг мэдээ байнга авч байна гэж тэр хэлсэн байна.
Дэлхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд ч одоо болж буй спортын арга хэмжээг өндрөөр үнэлж байгааг тэрээр дурджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ