Марадона өөрийг нь гүтгэгчийг зааж өгсөн хүнийг 10 мянган ам.доллараар шагнана
Аргентины нэрт хөлбөмбөгч худал мэдээ тараагчийг олж өгсөн хүнийг 10 мянган ам.доллараар (24 сая 630 гаруй мянган төгрөг) шагнахаа амлажээ.
Үл таних хүний хийсэн нэг ярианы бичлэг Telegram-сувгуудаар зургаадугаар сарын 28-нд таржээ. Диего Марадона оросын эмнэлэгт хүргэгдэж, удалгүй нас барав гэж нэг эрэгтэй хүн илэрхий аргентин аялагаар хэлсэн байна.
Мэдээлэл худал байсан бөгөөд энэ байдал нь нэрт хөлбөмбөгчний уурыг ихэд хүргэжээ. "Цуу яриа тараагчийн тухай мэдээллийг өгвөл арван мянган ам.доллараар шагнана" гэж Марадонагийн өмгөөлөгч нийгмийн сүлжээгээр мэдээлсэн байна.
Аргентин–Нигерийн хөлбөмбөгийн шигшээ багуудын тоглолтын дараа Марадонагийн бие муудсан тухай яриа дэлхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр тарсан бөгөөд энэ үеэр домогт хөлбөмбөгчин жаахан эвгүй авир гаргаж байжээ.
Тоглолт дууссаны дараа түүнд эмч нарын тусламж шаардагдсан байна. Марадона согтууруулах ундаа юмуу мансууруулах бодис их хэмжээгээр хэрэглэсэн байх хэмээн болсон явдлыг харсан хүмүүс таамаглажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ