АНУ Крымыг Оросынх гэдгийг "хүлээн зөвшөөрөв"
АНУ Крымыг оросынх гэдгийг хүлээн зөвшөөрч болохыг Дональд Трамп үгүйсгэсэнгүй. Тэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, “Харцгааж л байя” гэж товчхон хариулжээ. Украин Крымыг алдсанд Трамп өмнөх ерөнхийлөгч Барак Обамаг буруутай гэж үзэж байна. “Обамагийн үед л ийм явдал болсон юм” гэж тэр тэмдэглэжээ.
Владимир Путин, Дональд Трамп нар долоодугаар сарын 16-нд Хельсинкид уулзахаар болсон билээ. Энэ нь Орос, АНУ-ын төрийн тэргүүн нарын хоёр талын анхны уулзалт гэдгийг хэвлэлд дурдаж байна.
2014 оны гуравдугаар сард Крым Оросын бүс нутаг болсон билээ. Тэр үед явуулсан нийт ард түмний санал хураалтаар хойгийн оршин суугчдын 96,77 хувь, Севастополь хотынхны 95,6 хувь нь Крымыг ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулахын төлөө санал нэг байгаагаа илэрхийлжээ.
Оростой дахин нэгдэхийн төлөө санал хураалтыг НҮБ-ын дүрэм болон олон улсын эрх зүйд бүрэн нийцүүлэн явуулсан хэдий ч, Украин Крымыг өөрийн нутаг гэж үзсээр байгаа юм. Украинд төрийн эргэлт болсны дараа санал хураалт явуулсан юм.
Крымын асуудал “эцэслэн шийдэгдсэн” гэж Оросын ерөнхийлөгч тэмдэглэсэн билээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ