Британийн эзэнт гүрний баатарлаг цэрэг

Британийн армийн жагсаалын цэрэг Жозеф Хорас Грисли дэлхийн хоёрдугаар дайны үеэр 1940 оны тавдугаар сард фашистуудад олзлогджээ.

Түүнийг бөөнөөр хорих газарт явуулсан ч, тэнд удаан байж чаддаггүй байжээ. Жагсаалын цэрэг Грисли 200 гаруй удаа оргосон байна. Тэр бүрийд хорих газарт эргэн ирж байсан бөгөөд түүний хайрт бүсгүй 17 настай орчуулагч бүсгүй Розу Раубах мөн тэнд байжээ. Ийнхүү цэрэг эр бараг таван жил олзонд байж, 1945 оны тавдугаар сард л суллагдсан байна. Энэ зурагт Британи залуу СС-ийн рейхсфюрер Хайнрих Гиммлерийн хамт гарчээ.

Тэрээр сонирхолтой бөгөөд урт амьдралыг туулж, 2010 онд 91 насандаа өөд болсон байна. Тэрээр “Тамд жиргэдэг шувууд байдаг уу?” гэх намтарчилсан тууж бичиж үлдээжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин