Аннаполис хотод зургаан хүн буудуулж амиа алджээ

Америкийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Аннаполис хот (Мэриленд муж улс) дахь “Capital Gazette” сонины газрын гол байранд нэг этгээд буудсанаас болоод зургаан хүн амь үрэгдэж, 22 хүн шархаджээ.

Эндхийн цагдаагийн байгууллагын төлөөлөгчид болсон явдлыг террорын ажиллагаа биш гэж үзсэн байна. Энэ гэмт хэргийг үйлдсэн байж болох гэмт этгээд сонины газрын шилэн хаалгыг буудаж, дотогш ороод, сэтгүүлчид рүү гал нээжээ. Одоо түүнийг баривчилсан бөгөөд цагдаа нар түүний хамсаатан байж болохыг хүмүүсийг хайж байгааг хэвлэлд мэдээлжээ.

Телевизийн CBS сувгийн мэдээлснээр, 20 настай цагаан арьст залуу ийнхүү буудсан бөгөөд одоо түүний хэн болохыг тогтоохоор ажиллаж байна.

Хэргийн газраас цагдаагийнхан тэсрэх төхөөрөмж байж болох зүйлийг илрүүлж, хор хөнөөлгүй болгожээ.

Болсон явдлыг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампад мэдэгдсэнийг хэвлэлд мэдээлсэн байна.

Энэхүү эмгэнэлт явдлын дараа Нью-Йорк хотын цагдаагийн байгууллага томхон олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн хамгаалалтыг чангатгажээ. Сэрэмжлэх зорилгоор ийм арга хэмжээ авсан бөгөөд шууд заналхийлсэн мэдээ баримт ирээгүй байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин