Путин, Трамп нар ирэх сарын 16-нд уулзана
Владимир Путин, Дональд Трамп нар долоодугаар сарын 16-нд Хельсинки хотод уулзана. Кремлийн хэвлэлийн албанаас мэдэгдсэнийг иш татан Интерфакс агентлаг мэдээлжээ.
Төрийн тэргүүн нар Орос, Америкийн харилцааг цаашид хөгжүүлэх хэтийн төлөв, түүнчлэн олон улсын тулгамдсан асуудлууд хэлэлцэх бодолтой байна.
Энэ мэдээллийг Цагаан ордон нотлосныг Ройтерс агентлаг уламжилжээ. Хэлэлцээгээр олон улсын аюулгүй байдлын асуудал хөндөж ярина гэж Америкийн засаг захиргаанаас мэдэгдсэн байна.
Оросын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын хэлснээр уулзалт хэдэн цаг үргэлжлэх бөгөөд хоёулханаа хийх ярианаас эхлэх ажээ.
Хельсинкид Оросын ерөнхийлөгчтэй хийх уулзалт харилцааны түгшүүртэй байдлыг багасгана гэдэгт АНУ-ын ерөнхийлөгч найдаж байгааг Цагаан ордны төлөөлөгч Линдси Уолтерс мэдэгдсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ