Кола хэрэглэн хорт хавдрыг илрүүлж болно
Шоколад юмуу кола нь чихэр ихтэй бусад хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэн хорт хавдрыг хэрхэн илрүүлж болох аргыг Лондоны их сургуулийн эрдэмтэд олжээ.
“Дейли мэйл” сонинд бичсэнээр, хорт хавдар нь бие махбодийн эрүүл эсийг бодвол глюкозыг мэдэгдэхүйц ахиу хэрэглэдгийг судлаачид тогтоосон байна. МРТ-гийн тодорхой давтамжид бие махбодийн глюкозын хэрэглээг ажиглаж болохыг их сургуулийн эрдэмтэд ажиглажээ.
Ийнхүү шинжилгээ хийлгэхийн өмнө кола уусан юмуу шоколад идсэн эмчлүүлэгчийн зурагт хорт хавдар эрүүл эд эсийг бодвол илүү тод харагддаг гэнэ. Шинэ арга нь цацраг туяагаар шинжилгээ хийхээс хавьгүй аюулгүй бөгөөд хямд төсөр гэж эрдэмтэд үзэж байна. Харин тэр бүр эмнэлэгт МРТ байдаггүй, тиймээс хүн бүр ийм шинжилгээг хийлгэж чаддаггүй аж.
“Бие махбодь глюкозыг хэрхэн хэрэглэж байгааг тодорхой харагдуулахын тулд МРТ-г хэрэгтэй давтамжид тохируулж болно гэдэгт би эцсийн мөч хүртэл итгэж байгаагүй. Бүр 18 сарын өмнө энэ нь итгэмээргүй санагдаж байсан ч одоо бид үүнийг хийж чадна” гэж дотор эрхтнийг шинжлэх төвийн захирал Марк Литго хэлсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ