ДАШТ-ий хүрээнд ОХУ асар их ажил хийснийг Трамп үнэлэв

"Орос улс хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрээнд гайхалтай их ажил хийжээ" гэж АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп үзэж байна. Тэрээр Португалын ерөнхийлөгч Марселу Ребелу де Соузутай уулзахынхаа өмнө Цагаан ордонд сэтгүүлчдэд ингэж мэдэгдсэнийг хэвлэлд мэдээлжээ.

“Та бүхэн хөлбөмбөгийг шүтэн биширдэггүй байлаа ч, энэ спорт үнэхээр гайхамшигтай. Манай хүү хөлбөмбөг сонирхдог. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэх дуртай” гэж Америкийн удирдагч хэлсэн байна.

2018 оны ДАШТ-д оролцож буй ямар багийг дэмжиж байгаа вэ гэж сэтгүүлчид Трампаас асуусан байна. “Бүх хүний эргэн тойронд сайн сайхан байхыг би хүсч байна" гэж тэрээр тэмдэглэжээ. АНУ 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг Мексик, Канадын хамт хүлээн авахаар болсныг тэр дурдсан байна.

Оросын төрийн тэргүүн Владимир Путинтэй уулзахдаа хэлэлцэж болох нэг сонин сэдвийг Америкийн ерөнхийлөгчид Португалын ерөнхийлөгч Марселу Ребелу де Соузу санал болгосныг ТАСС агентлаг мэдээлжээ.

“Та хөлбөмбөгийн тухай ярилаа. Таниас нэг зүйл хүсэхийг зөвшөөрнө үү. Хэрвээ та Путинтэй уулзах гэж байгаа бол дэлхийн шилдэг тоглогч Португалд бий. Энэ бол Криштиану Ролналду гэдгийг түүнд хэлэхийг битгий мартаарай” хэмээн Португалын ерөнхийлөгч мэдэгдсэн байна.

Хэрвээ Роналду ерөнхийлөгчийн албан тушаалд нэрээ дэвшүүлэхийг хүсвэл, тэрээр сунгаанд Соузуг ардаа орхиж болох юм гэж Трамп хошигнон хэлжээ. Португалын ерөнхийлөгч үүний гзөвшөөрсөн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин