Марадона тэмцээний үеэр дунд хуруугаа гаргажээ
Аргентины хөлбөмбөгчин асан Диего Марадона үндэснийхээ шигшээ багийг Нигерийн багтай тоглох үеэр хоёр дунд хуруугаа гаргасан байна. Энэхүү тоглолтод ялалт байгуулсан эх орон нэгтнүүдийнхээ хоёр дахь гоолын дараа тэрээр эвгүй дохио зангаа үзүүлжээ. Telegraph Football сайтын Twitter-аккаунтад зургийг нийтлэсэн байна.
Нийгмийн сүлжээнүүдэд хуучин хөлбөмбөгчнийг даажигнажээ. "Түүнийг ямар нэг мансуруулах бодис хэрэглэчихээд цэнгэлдэх хүрээлэнд ирсэн байх. Учир нь нэг л хачин харагдаад байсан юм" хэмээн олон хүн сэжиглэсэн байна. Twitter-ийн нэг хэрэглэгч гэрэл зургийг тайлбарлахдаа “Марадона энэ тэмцээний шилдэг тоглогч байлаа” хэмээн егөөджээ.
Тоглолт Санкт-Петербург хотод болж, Аргентины шигшээ баг 2:1-ийн харьцаатай хожсон юм.
Харин тэмцээн дууссаны дараа Диего Марадонагийн даралт гэнэт ихэссэн учир, түүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Эмч нар түүний биеийн байдлыг тогтворжуулж чадсан бөгөөд одоо түүний амь насанд ямар ч аюулгүй ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ