Оросын тухай Сталины таамаглал биелэж байна
Орос болон дэлхий ертөнцийн тухай Иосиф Сталины таамаглан хэлж байсан үг Александра Коллонтайгийн тэмдэглэлийн дэвтрээс олджээ. Коммунист жолоодогчийн хэлсэн үг өнөөдөр гайхалтай биелэж байна. Хувьсгалч эмэгтэйн бичсэнээр, Сталин 1930 онд хийсэн нэг уулзалтынхаа үеэр ингэж хэлжээ.
"Намайг үхсэнээс хойш барагцаалвал 70-80 жилийн дараа Зөвлөлт Холбоот Улсын түүхийг өөрчлөн бичиж, харин ЗСБНХУ-ын коммунист намын бүх ажил төрлийг гүтгэж, хамгийн муу муухайгаар хэлнэ. Өрнөдийнхөн дахин хэзээ ч босч ирэхгүй болтол нь Орос орныг устгахаар санаархах болно" гэж Сталин анхааруулж байсан байна.
Үндсэрхэг үзэл өндийж, ард түмнээсээ урвах “өчүүхэн жолоодогч” нар олноороо гарч ирнэ. Ялангуяа “Дорно дахин сэрж”, өрнөдтэй хурцаар сөргөлдөнө. Зөвхөн Орос улс л бусад оронд туслах заяанд төрсөн болохоор, эдгээр мөргөлдөөнийг дарж чадна гэж Иосиф Сталин хэлж байжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ