Оросын талаарх АНУ-ын бодлогыг үйлийн үргүй алдаа гэж тодорхойлжээ

"НАТО-г дорно зүг тэлсэн нь хүйтэн дайнаас хойшхи бүхий л хугацаанд Америкийн бодлогын хамгийн ноцтой алдаа мөн" гэж Америкийн цэргийн “The National Interest" сэтгүүлийн эрхлэгч Дейв Мажумдар ингэж мэдэгджээ.

Уг эвслийн бодлого Орос, АНУ-ын харилцааг муутгаж, харин НАТО-г тэлсэн нь улс орнуудын хооронд “дайсагналцлын үр” цацсан юм гэж тэр үзэж байна.

“Америкийн засаг захиргаа НАТО-г өргөжүүлж чадсан ч, Атлантын далай дамнасан аюулгүй байдлын бүтцэд Оросыг нэгтгэж чадсангүй” гэж Мажумдар тэмдэглэжээ. Билл Клинтоны үед НАТО-ийн түрэмгий байдал нь Орос улстай сөргөөлцөлдөх үндсийг тавьсан. Харин хүү Жорж Бушийн засаглалын үед НАТО-ийн үйл ажиллагаа хоёр талын харилцааг хүйтэн дайнаас хойшхи үед хамгийн доод түвшинд оруулсан юм” гэж сэтгүүлч үзэж байна.

“АНУ-ын үзэл суртлын дайсан–Зөвлөлт Холбоот Улсыг бодвол Орос улс олон улсын тавцанд илүүтэй адилхан байх хандлагатай учир улс орнуудын шинэ сөргөлдөөн нь илүү аюултай болно" гэж шинжээч тэмдэглэжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин