Туркийн ерөнхийлөгчөөр Р.Эрдоган дахин сонгогдов
Турк улсад өчигдөр Ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль зэрэг явагдсан. Санал хураалтын дүнгээр Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган сонгогчдын 53 хувийн санал авч, нэгдүгээр шатанд ялалт байгуулжээ.
Харин сөрөг хүчний Ардын бүгд найрамдах намаас нэр дэвшигч Мухаррема Инже 31%, "Ард түмнүүд ардчилал нам"-аас нэр дэвшигч Селахаттин Демирташ 8,3%, "Сайн нам"-аас нэр дэвшигч Мераль Акшенер 7,4%-ийн санал авсан байна.
Тэгвэл парламентын сонгуульд эрх баригч "Шударга ёс, хөгжлийн нам" 42,4%, "Үндэсний хөдөлгөөний нам" 11,1%-ийн санал авснаар тэднийг нэгтгэдэг "Ард түмний эвсэл" парламентын 600 суудлаас 342-ыг нь авсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ