Үхэхээс айгаад 114 кг туржээ

Ховдоглон иддэгээсээ болоод үхэхээс айсан Английн Чечтер-ле-стрит хотын оршин суугч Дон Доусон 114 килограмм туржээ. Энэ талаар “Миррор” сонинд бичсэн байна.

"Би өмнө нь өдөрт дунджаар 8000 калори бүхий хоол, унд хэрэглэж, бараг 182 килограмм жинтэй байсан" гэж тэр хэлжээ. Тэрээр өдөр бүр хоёр бокал дарс ууж, гахайн утсан махны хачиртай талх дөрвийг идэж, хоёр литр хийжүүлсэн ундаа уудаг байсан аж.

38 настай бүсгүй илүүдэл жингээсээ болоод чихрийн шижин өвчинтэй болж, өвчин намдаах эм байнга уудаг байжээ.

Тэрээр 61 настай эцгийгээ нас барсны дараа турахаар шийдсэн байна. Учир нь Доусоны эцэг нь таргалалтаас үүдэлтэй хорт хавдраар нас баржээ. Ийнхүү байнга юм идэх хүсэл нь үхэлд хүргэж мэднэ хэмээн эмэгтэй айсан байна.

Тэрээр нэлээд хэдэн жилийн турш хоолны хатуу дэглэм барьж, өдөрт иддэг хоолныхоо илчлэгийг 1800 калориас хэтрүүлдэггүй байжээ. Одоо тэрээр 67 килограмм жинтэй бөгөөд унжсан арьсаа гоо сайхны мэс заслын аргаар татуулсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин