Кофег хэр хэмжээнд уувал зүрхэнд тустай вэ?
Судлаачдын үзэж байгаагаар өдөрт дөрвөн жижиг аяга кофе уух нь зүрх-судасны системийн эсийн хамгаалах үйл ажиллагааг сайжруулдаг байна.
Кофе тогтмол уухад зүрх-судасны системийн эсэнд гэмтэх аюул бараг байдаггүй гэдгийг Дюссельдорфын Генрих Гейнегийн нэрэмжит их сургуулийн эрдэмтэд илрүүлжээ.
MedicalXpress порталд тайлбарлан бичсэнээр, кофены хүчинд р27 гэдэг эс идэвхиждэг байна. Энэ эс нь зүрхний үндсэн төрлийн эсүүдийн митохондрид байдаг юм. Ийнхүү судасны дотор талыг бүрхдэг эндотелин эсийн үйл ажиллагаа сайжирдаг байна.
Биед кафейн хангалттай орсон нөхцөлд ийм үр нөлөө бий болох боломжтой гэж эрдэмтэд хэлжээ. Ингэхийн тулд дөрвөн жижиг аяга кофе уух хэрэгтэй гэдгийг судлаачид илрүүлсэн байна.
Тухайлбал, чихрийн шижин болон таргалалт зэрэг насжилттай холбоотой өөрчлөлтийн үед кофе зүрхний хувьд ийм хамгаалалтын үйлчлэлтэй байж болох юм. Судалгааны дүнгээс үзвэл, настай хүмүүсийн хувьд хоолны дэглэм барих нэмэлт хүчин зүйлийн хувиар болон эмчилгээний ерөнхий чигийг тодорхойлоход хэрэглэж болох ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ