Оросын хөлбөмбөгчдөд сэргээшийн шинжилгээ хийхийг уриалав

Америкийн сэргээшийн эсрэг агентлагийн (USADA) тэргүүн Тревис Тайгарт Оросын хөлбөмбөгийн шигшээ багийн тоглогчдод сэргээшийн шинжилгээ хийх шаардлагатай тухай мэдэгджээ. Энэ баг ДАШТ-ий шөвгийн наймд хугацаанаас өмнө үлдсэний дараа тэрээр ингэж мэдэгдсэнийг хэвлэлд мэдээлсэн байна.

"Аварга шалгаруулах тэмцээн шударга болсон гэдэгт бүх хүн итгэлтэй байх үүднээс шинжилгээ хийх шаардлагатай юм" гэж Тайгарт үзэж байгаа ажээ.

“Гарамгай амжилт үзүүлсэн тамирчдыг илүү шалгах хэрэгтэй” гэж тэрээр дүгнэсэн байна.

Оросын хөлбөмбөгийн баг түүхэнд анх удаа тэмцээний шөвгийн наймд хугацаанаас өмнө үлдсэн юм. Тус багийнхан 2018 оны ДАШТ-ий эхний тоглолтод Саудын Арабын багийг 5:0-ийн харьцаатайгаар илт давуу хожиж, харин Египетийн багийг 3:1-ийн харьцаатайгаар буулгаж авсан билээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин