Уругвайн дасгалжуулагч багтаа хатуу шаардлага тавив

Уругвайн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Оскар Табарес оросын багтай хийх тоглолтоос ямар хүлээлттэй байгаа тухайгаа ярьжээ. "Би зөвхөн ялах л найдлага тавьж байгаа" гэж түүний хэлснийг Sports.ru сайтад мэдээлсэн байна.

Уругвайн хөлбөмбөгчдийг Саудын Арабын багтай тоглож хожсоны дараа тэр хэлэхдээ “Одоо бид Оростой тоглоно. Энэ тоглолтод хожих, эсвэл амиа хорлох хэрэгтэй болж байх шиг. Бид энэ тоглолтод сайн тоглох гэж юу байдгийг харуулж, хожих болно. Бид өндөр түвшинд тоглоно. Энэ ДАШТ дээр бидний бэлтгэл сайн байгаа” гэжээ.

Өмнөд Америкийн багийн ялалт нь Оросын шигшээ багт тэмцээний шөвгийн 16-д хугацаанаас өмнө орох боломжийг өгсөн юм.

Хэсгийн төгсгөлийн тоглолтод Оросын шигшээ баг Уругвайн багтай зургаадугаар сарын 25-нд Самара хотод тоглоно.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин