Трамп, Путин хоёр долоодугаар сард "уулзана"

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дараа сард Европт айлчлах үеэрээ Оросын төрийн тэргүүн Владимир Путинтэй уулзахаар төлөвлөж байгаа ажээ. Блумберг агентлаг ингэж мэдээлсэн байна.

Долоодугаар сарын 11-12-нд Брюссельд болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаас өмнө, эсвэл долоодугаар сарын 13-нд Трампыг Их Британид айлчилсны дараа уулзах хоёр хувилбар байгааг дурдаж байна.

АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Жон Болтон хоёр орны удирдагчдын уулзалтын тухай асуудлыг хэлэлцэхээр дараа долоо хоногт Орост очих гэж байгааг Цагаан ордны төлөөлөгч Гаррет Маркиз нотложээ. Путиний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков дээд хэмжээний уулзалтаас наана уулзана гэсэн мэдээллийг няцаагаад, гэхдээ Болтон Орост ирэх гэж байгааг мэдээлсэн байна.

Орос, АНУ-ын ерөнхийлөгч нар хэлэлцээ хийхийг сонирхож байгаагаа нэг бус удаа илэрхийлж байсан ч, зөвшин толхирох ажил удаашралтай байгаа юм. “АНУ-ын дотоод улс төрийн ширүүн өрсөлдөөнөөс болоод ”Трамптай хийх уулзалт хойшлогдож байгаа гэж Путин үзэж байна.

Трамп, Путин хоёр 2017 оны зун Германы Гамбург хотод G20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр анх уулзсан юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин